Үүнийг шилдэг нь болгоё !!!

Selfridges-д байдаг 100,000 хос гутал, 35000 м2 талбайтай гутлын галерей.

Дэлхийн хамгийн том гутлын их дэлгүүрүүдийнтитэмнь болсон гутлын худалдааны төв нь Лондонгийн Selfridges- д байрладаг ажээ. Энэхүү галерей нь драматик, этгээд чамин интерьерийн уур амьсгалтай гэнэ. Мөн дотроо зургаан хэсэгт хуваагдах ба 150 бренд, 4400 стиль, 100.000 хос гуталтай хосгүй үнэт дэлгүүр юм байна. Гэрэлтүүлгийн дизайны хувьд ирээдүйд ямар нэг зүйлийг нь өөрчилсөн ч хамаагүй тэрхүү өөрчлөлтөд хангалттай уян хатан зохицохоор байдлыг нь сайтар бодолцож төлөвлөж өгсөн гэнэ шүү.

Үзүүлэнгийн ширээний хажуу тал нь гутлын модон хэвийг төмөр саваатай холбож хийсэн хэлхээс жааз хэлбэртэй ба энэхүү хийцлэлээ ширээний тавцанд суулган бэхэлж хийжээ.

Мөн өрөөнүүдийг тусгаарласан хар гантиг хаалганууд , чөлөөт загварын бетон үзүүлэн ширээнүүд нь таны нүд баясгах болно. Дизайны хэв маягийг цайвар ногоон өнгө , шилэн хийцлэл зэрэг нь тодорхойлно. Үүнийг Fobert “Ногоон луу” хэмээн нэрлэжээ. Ногоон явган сандал нь орон зайдаа өнгөлөг байдлыг бий болгож чухал нэг шийдэл нь болж өгч байгаа юм.

Гар урлал, цутгах урлаг, контемпорари материалууд нь гол шийдэл ба элементүүдийнх нь зориулалт өөрчлөгдөж хувирдаг онцлогтой ажээ.

100 100-н гутлын модон хэвнүүд, тэгш өнцөгт үзүүлэн ширээнүүд байрлах ба өрөөсөн гутлууд зэвэрсэн гурвалжин ханан дунд тавигдсан байх жишээтэй. Энэ бүхэн нь музейн нэг хэсэг юм.

Цул царсан тавцангууд, гипс, гантиг плинтус зэрэг нь бүгд гар аргаар сийлэгдсэн байдаг гэнэ.

Нэг эсрэг тэсрэг шийдэл нь 12ширхэг нил ягаан хамбан кино театрын сандал гутлын дэлгүүрт тавигдсан явдал юм.

Энгийн нэг ан цавтай царсан блок болон цагаан тугалган блокууд маш содон тавиурын шийдлийг бий болгож чаджээ.

Íèéòýëñýí: Ý.Ñ¿íæèäìàà













0 comments: